Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээКанберра хотноо монгол орноо сурталчлах соёлын арга хэмжээг зохион байгуулав

Канберра хотноо монгол орноо сурталчлах соёлын арга хэмжээг зохион байгуулав

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Канберра дахь дипломат клуб, Австралийн Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран Монгол орноо сурталчлах соёлын арга хэмжээг Канберра хотноо 2022 оны 4 дүгээр сарын 14-нд зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээнд Канберра дахь Дипломат төлөөлөгчийн газрууд, Олон улсын байгууллагууд, Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам болон бусад яам, агентлагуудын албан хаагчид, oлон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй оюутан залуус зэрэг 200 гаруй хүн оролцов.

Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх, Монгол орноо сурталчлах хүрээнд зохион байгуулагдсан уг арга хэмжээний үеэр монгол ардын уртын дуу, уран нугаралт, морин хуур, хөөмийн тоглолтыг толилуулсан нь олны талархлыг хүлээв.