Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээАЗИ, НОМХОН ДАЛАЙН ХИЛ ДАМНАСАН ЦААСГҮЙ ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ

АЗИ, НОМХОН ДАЛАЙН ХИЛ ДАМНАСАН ЦААСГҮЙ ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг  хөнгөвчлөх ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай  хуулийн төслийг өргөн барилаа.

Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр (цаашид “Ерөнхий хэлэлцээр” гэх)-ийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 72 дугаар чуулганаар баталсан. Энэ нь хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх анхны бүс нутгийн хэлэлцээр болсон юм.

Хэлэлцээрийн зорилго нь олон улсын худалдааны хэлцлийг илүү үр ашигтай, ил тод болгохын зэрэгцээ хууль, дүрэм журам сахих явдлыг сайжруулах үүднээс худалдааны холбоотой цахим өгөгдөл, бичиг баримтыг харилцан хүлээн зөвшөөрч, солилцох нөхцөлийг бүрдүүлэн хил дамнасан цаасгүй худалдааг дэмжих, үндэсний болон дэд бүс нутгийн нэг цонхны үйлчилгээ болон бусад цаасгүй худалдааны системийн харилцаа холбоо, уялдааг хангахад оршино. Цаасан хэлбэрээс цахим өгөгдөл, мэдээлэл солилцох хэлбэрт шилжих нь олон улсын худалдааг илүү хялбар, ил тод, үр дүнтэй, хүртээмжтэй болгоно.

Энэхүү Ерөнхий хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсноор экспорт, импортын бичиг баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, худалдааны горимоо хөнгөвчлөх, транзит тээврийн хугацааг богиносгох замаар худалдааны зардлыг бууруулахын зэрэгцээ санхүүгийн хууль бус урсгал, татвараас зугтах, худал мэдүүлэх зэрэг явдлыг багасгахад ач холбогдолтой.

Монгол Улсын нэгдэн орсон ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх, мөн энэхүү Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд боловсруулсан техникийн болон эрх зүйн загвар баримт бичиг, зааврыг үндэслэн хил дамнасан цаасгүй гадаад худалдааг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.

kingroyal kingroyal giriş kingroyal güncel giriş meritking meritking giriş meritking güncel giriş yabancı dizi izle madridbet madridbet güncel giriş polonya öğrenci vizesi