mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээДЭД САЙД Б.МӨНХЖИН АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТЫН ТУСЛАХ ТНБД-ЫН ОРЛОГЧ МАРК ЛАМБЕРТТАЙ УУЛЗАВ

ДЭД САЙД Б.МӨНХЖИН АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТЫН ТУСЛАХ ТНБД-ЫН ОРЛОГЧ МАРК ЛАМБЕРТТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин АНУ-ын Төрийн департаментын Туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Марк Ламбертыг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав.

Дэд сайд Б.Мөнхжин энэ онд Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгааг онцолж, Монгол Улсын чухал гуравдагч хөрш АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн түншлэлээ бататган бэхжүүлэх, хамтын ажиллагааны бодит өгөөжийг нэмэгдүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Туслах ТНБД-ын орлогч М.Ламберт АНУ нь Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгдөг болохыг онцлон тэмдэглээд, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.