Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлох“ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ” САЛБАР ХУРАЛДААН БОЛОВ

“ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ” САЛБАР ХУРАЛДААН БОЛОВ

Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Чуулганы хүрээнд “Олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал” салбар хуралдаан болов.

Тус хуралдаанд УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, ОУ-ын харилцааны түүхч, эдийн засагч Д.Уламбаяр, ҮАБЗ-ийн Стратегийн хүрээлэнгийн зөвлөх, доктор Р.Болд, Стратеги судалгааны хүрээлэнгийн ЭЗ-ийн судалгааны сектор эрхлэгч Н.Энхбаяр нар панелистээр оролцож, Үндэсний аюулгүй байдлын судлаач, доктор Т.Төрболд модератороор ажиллаж,  олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлаар ярилцлаа.