Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүрсоёлын элч“МОНГОЛ КИНОНЫ ӨДРҮҮД” БОЛОВ

“МОНГОЛ КИНОНЫ ӨДРҮҮД” БОЛОВ

Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаагийн санаачлагаар Их Британий Лондон, Кеймбридж, Норвич хотуудад энэ оны 3 дугаар сарын 12-21-ний өдрүүдэд “Монгол киноны өдрүүд” кино наадмын хүрээнд уран сайхны болон богино хэмжээний 15 киног албан ёсны зөвшөөрөлтэй олон нийтийн хүртээл болгов.

Монголын кино урлагийн сор болсон бүтээлүүдийг Их Британид таниулан сурталчлах, киногоор дамжуулан Монгол Улсын соёл, өв уламжлал, өнөөгийн хөгжил цэцэглэл, ард түмний аж амьдралыг танилцуулж, хоёр орны кино урлагийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулав.

Кино наадмыг Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа, Продюсер Н.Энхбат, жүжигчин А.Баярцэцэг нар санаачлан зохион байгуулж, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Соёлын яам дэмжин хамтран ажиллав.