Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Театрын аялал Монголд” уулзалтыг Франкфурт хотын “Künstlerhaus Mousonturm” театрт 2022 оны 3 дугаар сарын 8-нд өдөр зохион байгуулав.
Уулзалтын үеэр монголын талаас Монголчуудын соёл, уламжлал, зан заншлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бөгөөд оролцогчид Монгол Улсад аялж, ардын болон орчин үеийн урлагтай танилцахын зэрэгцээ уран бүтээлчидтэй уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Соёлын элч Ц.Гэрлээ Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилгоор эх орноо сурталчилсан цахим уулзалтыг ХБНГУ-д зохион байгуулж бөгөөд энэ удаагийн танхимын уулзалт үр дүнтэй болсныг онцлов.