Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүрсоёлын элчИТАЛИЙН МИЛАН ХОТОД “МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ” ТОГЛОЛТ БОЛОВ

ИТАЛИЙН МИЛАН ХОТОД “МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ” ТОГЛОЛТ БОЛОВ

“Хил хязгаар ба эрх чөлөөний түүх: Монголын дуу хоолой” тоглолт Итали Улсын Милан хотын “Сан Мартино” сүмд 2022 оны 3 дугаар сарын 2, 3-нд болов.

“No’hma” театрын 13 дахь удаагийн олон улсын “Il Teatro Nudo di Teresa Pomodoro” шагналын хүрээнд болсон энэ тоглолтод морин хуурч, хөөмийч Д.Энхжаргал, Соёлын элч Ц.Гэрлээ, хөгжимчин П.Тунгалаг, Д. Далайсүрэн нар оролцож, 800 үзэгчдэд Монгол ардын урлагаа танилцуулав.

Италийн нэрт хуульч, соёл урлагийг дэмжигч, “No’hma” театрын дарга хатагтай Ливиа Помодоро “Бид урлагийн тоглолтыг хотын төвөөс захын хороолол хүртэл танилцуулж нийгмийн бүхий л давхаргын соёлын оролцоог хангах зорилготой ажилладаг. Энэ хүрээнд төв Азийн хязгааргүй уудам нутгийн уур амьсгалыг ардын урлагаар дамжуулан түгээж байгаадаа баяртай байна” гэв.

Энэхүү тоглолтын хүндэт уран бүтээлч Д.Энхжаргал нь 28 жил дэлхийн олон улсад уран бүтээлээ амжилттай туурвиж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа морин хуурч, хөөмийч, хөгжмийн зохиолч болохыг Соёлын элч Ц.Гэрлээ онцлов.

“Монголын дуу хоолой” тоглолтыг “No’hma” театрын “youtube” хуудсаар шууд дамжуулж, Италийн телевизийн соёл урлагийн нэвтрүүлгээр мэдээллээ.