Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрNews eventsЭЛЧИН САЙД Б.ЭНХСҮХ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

ЭЛЧИН САЙД Б.ЭНХСҮХ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхсүх Британийн Цог Жавхлант Хатан хаан Хоёрдугаар Элизабетад 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Б.Энхсүх Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Хатан хаан Хоёрдугаар Элизабетад уламжилж, Хатан хаанаар өргөмжлөгдсөний 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо гэдгийг тэмдэглэж, Монгол-Британийн уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Хатан хаан Хоёрдугаар Элизабет ирэх жил тэгш ой тохиож буйг онцолж, хамтын ажиллагааны өргөн боломж байгаа гэдгийг тэмдэглэв.