Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХООРОНДЫН ЭЭЛЖИТ ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛОВ

МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХООРОНДЫН ЭЭЛЖИТ ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛОВ

Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны дэргэдэх Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдаан 3 дугаар сарын 10-ны өдөр цахимаар болов. Хуралдааныг монголын талаас ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан, айлын талаас Европын Холбооны Худалдааны ерөнхий газрын дэд захирал Марко Чирулло нар удирдав.

Дэд хорооны хуралдаанаар Талууд Европын Холбооноос олгодог Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-ийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Түүнчлэн цаашид энэхүү ХЕС-ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөхцөл болох хөдөлмөр, байгаль орчин, хүний эрх, сайн засаглалын 27 конвенцийн хэрэгжилтийг хангах, цаашид тухайн хөнгөлөлтөд хамрагдах шалгуурыг хангаж ажиллах болон “Бүртгэгдсэн экспортлогчдын систем” (REX)-ийг холбогдох байгууллагууд, бизнес эхлэгчдэд таниулж, зарим тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэж хамтран ажиллахаа мэдэгдэв.

Талууд нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл солилцож, мөн Монгол Улс, Европын Холбооны хөгжлийн бодлогуудыг уялдуулан хамтын ажиллагаа өрнүүлэх чиглэлүүдийг тодорхойлов. Тухайлбал хоёр талын худалдаа, хамтын ажиллагааг дэмжих газар зүйн заалтын хэлэлцээрийг эхлүүлэх, сэргээгдэх эрчим хүч болон геологи хайгуулын салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.