Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ УЛСААС ОХУ-ЫН ЭРХҮҮ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ Ж.ЭНХЖАРГАЛ ОХУ-ЫН КРАСНОЯРСКИЙН ХЯЗГААРЫН АМБАН ЗАХИРАГЧ А.В.УССТАЙ АЖЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ

МОНГОЛ УЛСААС ОХУ-ЫН ЭРХҮҮ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ Ж.ЭНХЖАРГАЛ ОХУ-ЫН КРАСНОЯРСКИЙН ХЯЗГААРЫН АМБАН ЗАХИРАГЧ А.В.УССТАЙ АЖЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Ж.Энхжаргал 2022 оны 3 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд Красноярскийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Красноярскийн хязгаарын Амбан захирагч А.В.Усстай уулзаж Монгол Улс, Красноярскийн хязгаар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов. Ерөнхий консул Ж.Энхжаргал Красноярскийн эдийн засгийн чуулга уулзалтад үг хэлж, Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулсан ба Монгол, Оросын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад Красноярский хязгаар чухал үүрэгтэй болохыг онцлон тэмдэглэв.