Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан 2 дугаар сарын 23-ны өдөр Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Беларусийн хэсгийн дарга, тус улсын Аж үйлдвэрийн сайд П.А.Пархомчиктай уулзалт хийв. Уулзалтаар энэ сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр болох Монгол, Беларусийн ЗГХК-ийн 6 дугаар хуралдааны бэлтгэлийг сайтар ханган үр дүнтэй зохион байгуулах талаар санал солилцож, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэ удаагийн хуралдаан бодит хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэв.
Түүнчлэн энэ онд тохиож буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээг зохион байгуулах, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлуудаар ярилцав.