Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГадаад харилцааны сайд Б.Батцэцэг эмэгтэй Гадаад хэргийн сайд нартай уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг эмэгтэй Гадаад хэргийн сайд нартай уулзав

Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 58 дахь удаагийн бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дэлхийн зарим улс орнуудын эмэгтэй Гадаад хэргийн сайд нартай уулзав.

Эмэгтэй Гадаад хэргийн сайд нар НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон бусад олон улсын бага хурлуудын үеэр уламжлал болгон тогтмол уулзалт зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн Аюулгүй байдлын бага хурлын үеэр эмэгтэй Гадаад хэргийн сайд нар дахин уулзаж, даян дэлхийн энх тайван аюулгүй байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендерийн тэгш байдлыг хангах зэрэг өргөн хүрээнд ярилцаж, санал солилцлоо.

Сайд нар цаашид уулзалтын үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, харилцаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, шинэ агуулга, хэлбэрээр улам баяжуулж ажиллахаар санал нэгдэв.