Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 58 дахь удаагийн бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Энэтхэг Улсын гадаад хэргийн сайд др.Субраманяам Жайшанкартай уулзав.
Уулзалтаар талууд Монгол Улс, БНЭУ-ын Стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт тогтвортой хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, цаашид мэдээлэл харилцаа холбоо, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж ажиллахаар санал солилцов. Түүнчлэн цаашид дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалан зогсонги байдалд ороод байсан дээд, өндөр түвшний харилцан айлчлалуудыг сэргээж, холбогдох байгууллагууд хоорондын Зөвлөлдөх уулзалтуудыг идэвхжүүлэхээр санал нэгдэв.