mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын бага хуралд оролцож байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын бага хуралд оролцож байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд ХБНГУ-д зохион байгуулагдаж буй Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 58 дахь бага хуралд оролцож байна.

“Аюулгүй байдлын бодлогын Давос” гэгддэг уг бага хурлыг ХБНГУ-ын Засгийн газар Баваар мужийн захиргаатай хамтран жил бүрийн 2 дугаар сард Мюнхен хотноо зохион байгуулдаг уламжлалтай.

Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жилд тасалдаж, 2021 онд цахимаар зохион байгуулсан тус бага хурлыг энэ онд биечлэн оролцох хэлбэрээр, чингэхдээ оролцогчдын хувьд цөөн бөгөөд өндөр түвшинд зохион байгуулж байгаа юм.