Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЭЛЧИН САЙД Ж.БЯМБАСҮРЭН БНАЛАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ГИШҮҮДТЭЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙВ

ЭЛЧИН САЙД Ж.БЯМБАСҮРЭН БНАЛАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ГИШҮҮДТЭЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жамсрангийн Бямбасүрэн 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр БНАЛАУ-ын Мэдээлэл, соёл, жуулчлалын сайд хатагтай Суансаван Вияагэттай танилцах уулзалт хийв.

Уулзалтын үеэр хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, соёл, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, Монгол, Лаос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцов.

Элчин сайд Ж.Бямбасүрэн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайд Чансамон Чаняалаттай уулзаж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа батлан хамгаалах салбарт хамтран ажиллах асуудлаар ярилцав.

Сайд Чансамон Чаняалат Монгол Улсын Батлан хамгаалах яамд хоорондын харилцааг сэргээж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн төслийг боловсруулж ойрын хугацаанд хүргүүлэхээ уламжиллаа.