Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГадаад явдлын яамны сайд агсан М.Дүгэрсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулж түүний хөрөг зургийг бүтээв

Гадаад явдлын яамны сайд агсан М.Дүгэрсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулж түүний хөрөг зургийг бүтээв

Өнөөдөр Монгол төрийн гарамгай зүтгэлтэн, мэргэжлийн анхны дипломатчдын нэг, Гадаад явдлын яамны сайд агсан М.Дүгэрсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна.

М.Дүгэрсүрэн нь 17 жил буюу хамгийн олон жил Гадаад явдлын яамны сайдаар ажилласан бөгөөд НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд зэрэг Гадаад харилцааны салбарын онц чухал олон албыг нэр төртэй гүйцэтгэж, Монгол Улсын гадаад бодлогын хөрс суурийг тавилцсан анхны мэргэжлийн дипломатч билээ.

Тэрээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд монголын төлөөлөгчдийг олон арван удаа тэргүүлэн ажиллаж ирсэн, орчин цагийн дипломат албаны үндэс суурийг өвлүүлэн үлдээсэн туршлагатай мэргэжлийн дипломатч юм.

Гадаад харилцааны яамны албан хаагчид болон М.Дүгэрсүрэн агсны үр хүүхэд, ач, зээ нарын санаачилгаар түүний хөрөг зургийг шинэчлэн Гадаад харилцааны яаманд  хүндэтгэлтэйгээр байрлууллаа.