Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудаас ирүүлсэн мэдээМОНГОЛ, КУБЫН ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН ХАРИЛЦААГ ИДЭВХЖҮҮЛНЭ

МОНГОЛ, КУБЫН ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН ХАРИЛЦААГ ИДЭВХЖҮҮЛНЭ

Элчин сайд Ш. Батцэцэг Кубын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблейн Гадаад Бодлогын Байнгын Хорооны дарга Мариа Жоланда Ферерь Гомезтой 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эрүүл мэнд, биотехнологи, боловсрол, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, энэ хүрээнд Парламент дахь эмэгтэй гишүүдийн хамтарсан хуралдааныг зохион байгуулах, парламент хооронд айлчлал харилцан солилцож, зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцов.