Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрХэвлэлийн мэдээХолбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн сайд Анналена Бэрбок мэндчилгээ ирүүлэв

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн сайд Анналена Бэрбок мэндчилгээ ирүүлэв

Монгол Улсын Гадаад харилцааны яам байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Бэрбок мэндчилгээ ирүүлэв.

Тэрээр Гадаад харилцааны яамны хамт олны идэвхтэй, амжилттай ажлын үр дүнд дэлхийн олон улс орнуудтай харилцаагаа өргөжүүлж, олон талт хамтын ажиллагаанд тууштай оролцож буй Монгол Улсад чин сэтгэлээсээ баяр хүргэе гэжээ.

Мөн Монгол, Германы хамтын ажиллагаа Монгол Улсын Гадаад харилцааны яамны түүхт ойн жилийн хугацаанд өргөжин хөгжиж ирснийг онцлон тэмдэглээд энэхүү  хугацаанд уламжлалт сайн харилцаа, хамтын ажиллагааг тууштай хөгжүүлэхэд Гадаад харилцааны сайд болон яамны хамт олон найдвартай хамтрагчид байсаар ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.

Түүнчлэн тэрээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэн бэхжүүлж, олон улсын өмнө тулгамдаж буй сорилтуудыг хамтын хүчин чармайлтаар даван туулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн байна.