Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээСалбарын ахмадуудаа төрийн одон, медалиар шагнав

Салбарын ахмадуудаа төрийн одон, медалиар шагнав

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Монгол Улсад орчин цагийн  дипломат алба үүссэний 110 жилийн ойг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил ур бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулж ирсэн ахмад ажилтан, алба хаагчдийг Терийн одон, медалиар шагнасныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гардуулж өглөө.

Шагнал гардуулах үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэхдээ «Гадаад харилцаа тэр дундаа худалдааны салбарт Та бүхний оруулсан хувь нэмрийг үнэлж, баршгүй. Та бүхний хийж хэрэгжүүлж байсан, залуу халуун насаа төр засаг, түмэн олныхоо төлөө гүйцэтгэж ирсэн үйлс бүхэн тань залуучууд бидэнд үргэлж үлгэр дууриал, бахархал хүндлэл болж байдаг юм шүү. Та бүхний хөдөлмөрийг төр засаг үнэлж төрийн одон медалиар шагнаж байгаад маш их баяртай байна” гэлээ. Тэрээр ахмадуудад эрүүл энх байж, урт удаан наслахыг хүсэн ерөөж, баяр хүргэлээ.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

Жигмэдийн Сувдаа                           Ахмад дипломатч

Очирын Энхтөр                                  Ахмад дипломатч

Балжирын Дагва                                Ахмад дипломатч

Хараавчийн Аюурзана                     Ахмад дипломатч

Равдангийн Оюун                              Ахмад дипломатч

Гончигсүрэнгийн Оюунчимэг       Ахмад дипломатч

Нанжидийн Цэрэнчимэд                Ахмад дипломатч

Жамсрангийн Оюунцэцэг               Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын Ахмад тогооч

АЛТАН ГАДАС ОДОНГООР

Очирын Энхжаргал                               Ахмад дипломатч

Батсүхийн Сэндэн                                  Ахмад дипломатч

Дашийн Одонгуа                                     Ахмад дипломатч

Түмэннасангийн Гончигсүрэн           Ахмад дипломатч

Цэндийн Чухалхүү                                 Ахмад дипломатч

Осоржамаагийн Жаргалсайхан          Ахмад дипломатч

Пунцагийн Сүрэн                                     Ахмад дипломатч

Солийн Туяа                                              Ахмад дипломатч

Доржийн Даваасүрэн                             Ахмад дипломатч

Жамсрангийн Дамба                              Ахмад дипломатч

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ

Уртаагийн Нарантуяа                   Ахмад дипломатч

kingroyal kingroyal giriş kingroyal güncel giriş meritking meritking giriş meritking güncel giriş yabancı dizi izle madridbet madridbet güncel giriş polonya öğrenci vizesi