Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрХэвлэлийн мэдээБНСУ-ын Гадаад хэргийн сайд Жон Ы Ён баярын мэндчилгээ ирүүлэв

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жон Ы Ён баярын мэндчилгээ ирүүлэв

Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110жил, Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жон Ы Ён баярын мэндчилгээ ирүүлэв.

Мэндчилгээндээ энэ онд Монгол Улс, БНСУ-ын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэнд сэтгэл хангалуун байгааг дурдаад цаашид Зүүн Хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангахын төлөө нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Сайд тантай биечлэн уулзаж хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар ярилцах цагийг тэсэн ядан хүлээхийн ялдамд танд эрүүл энх сайн сайхныг, улс эх орон тань үүрд мөнх мандан бадрахыг хүсэн ерөөе гэжээ.