Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээАхмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар гавьяат цол хүртэв

Ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар гавьяат цол хүртэв

Орчин цагийн дипломат алба үүсгэн байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар Ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар Гавьяат эдийн засагч цол хүртэв.

Элчин сайд С.Хүрэлбаатар Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэх үйлсэд олон жил зүрх сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулж байгаа бөгөөд ГХЯ-ны Азийн газрын захирал, Япон Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдаар хоёр удаа, БНАСАУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдаар томилогдон ажиллаж, эдгээр бүс нутаг, улс оронтой хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж ирсэн. Тэрээр одоо Монгол, Японы харилцааг дэмжих нийгэмлэгийн Ерөнхийлөгчийн хувиар хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд идэвхтэй ажилласаар байгаа билээ.