Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСЫН ЭЛЧИН САЙД ХОРХЕ ФЕРРЕР РОДРИГЕСИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСЫН ЭЛЧИН САЙД ХОРХЕ ФЕРРЕР РОДРИГЕСИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Феррер Родригесийг 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцож, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болсон Монгол, Кубын Гадаад харилцааны яамд хоорондын Улс төрийн дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалтын үеэр тохиролцсон асуудлуудын хэрэгжилтийг хангахын чухлыг тэмдэглэв.

Энэ хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг кубын талтай боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгааг онцлон тэмдэглээд, манай оюутан залууст тэтгэлэг олгож ирсэнд талархал илэрхийлэв. Элчин сайдын зүгээс Кубын Гадаад харилцааны сайд Эрхэмсэг ноён Бруно Родригес Паррияагийн мэндчилгээг уламжилж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн талууд хоёр улс КОВИД-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хамтран ажиллах боломж бололцооны талаар харилцан мэдээлэл солилцлоо.