Монгол Улсаас Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн дэргэд суух Байнгын төлөөлөгч М.Цэнгэг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус байгууллагын Ерөнхий захирал Рафаэл Гроссид итгэмжлэх захидлаа барив.
Итгэмжлэх захидлаа гардуулсны дараа Байнгын төлөөлөгч М.Цэнгэг Ерөнхий захирал Рафаэл Гросситэй Монгол Улс-ОУАЭА хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Байнгын төлөөлөгч М.Цэнгэг ОУАЭА-аас манай улсын хүн амын эрүүл мэнд, хөдөө аж ахуй, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг олон салбарт дэмжлэг үзүүлж, хамтарсан төслүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийлэв.
Уулзалтын үеэр Монгол-ОУАЭА хоорондын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтын хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллахаа талууд нотлов.