Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЭЛЧИН САЙД Ж.БЯМБАСҮРЭН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

ЭЛЧИН САЙД Ж.БЯМБАСҮРЭН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жамсрангийн Бямбасүрэн БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисулит-д 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ёслолын ажиллагааны дараа Ерөнхийлөгч Тонглун Сисулит-тэй хийсэн уулзалтын үеэр Элчин сайд Ж.Бямбасүрэн Монгол, Лаосын уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэл гаргаж ажиллахаа илэрхийлэв. Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлав.

Ерөнхийлөгч Тонглун Сисулит ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн төлөө байгаагаа онцлон, шинээр томилогдсон Элчин сайд хоёр улсын найрамдалт харилцааг улам бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.