Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЭЛЧИН САЙД Ө.БАТБАЯР АНУ-ЫН КОНГРЕСС ДАХЬ МОНГОЛЫН БҮЛГИЙН ХАМТРАН ДАРГАЛАГЧ Д.ЯНГТАЙ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД Ө.БАТБАЯР АНУ-ЫН КОНГРЕСС ДАХЬ МОНГОЛЫН БҮЛГИЙН ХАМТРАН ДАРГАЛАГЧ Д.ЯНГТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч Д.Янгтай танилцах уулзалт хийв. Уулзалтын үеэр талууд Стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж буй Монгол-Америкийн харилцаанд Парламент хоорондын харилцаа чухал байр суурь эзэлдгийг онцлон тэмдэглэв.

УИХ-ын дарга Г.Занданшатарын 2021 оны 9 дүгээр сард АНУ-д хийсэн айлчлал нь хоёр улс Стратегийн түншлэл тогтоосноос хойш хэрэгжсэн анхны дээд түвшний айлчлал болсон бөгөөд уг айлчлалыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Конгресс дахь Монголын бүлэгт Элчин сайд Ө.Батбаяр талархал илэрхийлж, цаашид идэвхтэй хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв. Төлөөлөгчдийн танхимын гишүүн Д.Янг Америк-Монголын харилцаанд ихээхэн ач холбогдол өгч, анхаарч байдгаа тэмдэглээд өөрийн зүгээс бүхий л боломжит дэмжлэгийг үзүүлэх болно гэдгээ илэрхийлэв.