Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЕВРОПЫН ХОЛБООНЫ ЭЛЧИН САЙД АКСЕЛ НИКЕЙЗИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЕВРОПЫН ХОЛБООНЫ ЭЛЧИН САЙД АКСЕЛ НИКЕЙЗИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 12 дугаар сарын 13-нд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд А.Никейзийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.

Сайд Б.Батцэцэг манай улсын дунд, урт хугацааны хөгжлийн зорилтууд, үйл ажиллагааны хөтөлбөрүүд нь саяхан Европын Холбооноос танилцуулсан “Дэлхийн гарц” стратегийн хөтөлбөрийн зорилготой нийцэж байгааг дурдаж, тэдгээрийг хоёр тал харилцан үр ашигтай хэрэгжүүлэхийг чухалчилж байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд А.Никейз дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг Монгол Улсын дэвшүүлсэн санаачилга, хэрэгжүүлж буй арга хэмжээг төдийгүй, ардчилал, хүний эрхийг хамгаалах чиглэлээрх хүчин чармайлтыг сайшааж, дижиталчлал, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчныг хамгаалах салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа нотлов.

Элчин сайд А.Никейз 2021 оны 11 дүгээр сарын 8-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИЖБ-ээ барьж, үүрэгт ажилдаа ороод байгаа юм.