Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ФРАНЦЫН ЭЛЧИН САЙД С.СҮРҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ФРАНЦЫН ЭЛЧИН САЙД С.СҮРҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүнийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Франц Улс манай улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш гэдгийг дурдаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас урт болон дунд хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төслийг хоёр тал харилцан үр ашигтай хэрэгжүүлэхэд анхаарч, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахыг чухалчилж байгаагаа онцлов.

Элчин сайд Себастиен Сүрүн Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлж, хамтран хэрэгжүүлж буй төслүүд тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.