Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Фюри-тэй 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр утсаар ярив. Талууд Монгол, Канадын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, энэ хүрээнд Канадын Парламентын Нийтийн танхимд Канад-Монголын найрамдлын бүлгийг шинэчлэн байгуулах, харилцан айлчлал хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.
Канад Улсын Парламентын сонгууль 2021 оны 9 дүгээр сард болсон бөгөөд шинэ Парламент 11 дүгээр сарын 22-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.