Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЧЕХИЙН ЭЛЧИН САЙД И.БРОДСКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЧЕХИЙН ЭЛЧИН САЙД И.БРОДСКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг нутаг бүрмөсөн буцахтай нь холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзав.

Элчин сайд И.Бродский манай улсад ажиллах хугацаандаа  70 гаруй жилийн түүхтэй Монгол, Чехийн харилцаанд тодорхой хувь нэмэр оруулж, идэвх зүтгэлтэй ажилласныг нь сайд Б.Батцэцэг сайшааж, төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсанд баяр хүргэв.

Монгол Улсад байх хугацаандаа гаргасан ажлын амжилт, үр дүн, өнгөрүүлсэн цаг, мөчүүдийн таатай дурсамжийн бэлэг тэмдэг болгон Гадаад харилцааны яамны уламжлалын дагуу “Алтан гэрэгэ”-г сайд Б.Батцэцэг Элчин сайдад гардуулж, цаашдын үйл хэрэгт нь амжилт хүсэв.