Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ, АРГЕНТИНЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

МОНГОЛ, АРГЕНТИНЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Аргентин Улсын Гадаад хэрэг, олон улсын худалдааны яам хоорондын гуравдугаар Зөвлөлдөх уулзалтыг 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Уулзалтыг манай талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, аргентины талаас Гадаад бодлогын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Клаудио Хавиер Розенцвайг нар тэргүүлэв.

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол, Аргентины найрсаг харилцааг бататган бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, мэдээллийн технологи, боловсрол, соёл, спортын салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов. Түүнчлэн хоёр улсын Худалдааны танхим, спортын холбоод хооронд шууд харилцаа тогтооход дэмжлэг үзүүлж ажиллахаар болов.

Хоёр тал НҮБ болон Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт (ФЕАЛАК) зэрэг олон улс, бүс нутгийн бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотлов.