Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохНҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ НОЁН ЭВАРИСТ КУАССИ-КОМЛАН ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ НОЁН ЭВАРИСТ КУАССИ-КОМЛАН ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Эварист Куасси-Комлан 12 дугаар сарын 9-ний өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Итгэмжлэх захидлаа гардуулж, үүрэгт ажилдаа албан ёсоор оров.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтууд, ялангуяа хүүхдийн хөгжил, эрх ашгийг хамгаалах үйлсэд НҮБ-ын Хүүхдийн сан олон жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, КОВИД-19 цар тахлын үед иргэдийг вакцинжуулах, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Суурин төлөөлөгч Эварист Куасси-Комлан агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг бууруулах, Ерөнхий боловсролын сургуулийн интернэт сүлжээг сайжруулах зэрэг НҮБ-ын Хүүхдийн сангаас амжилттай хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов.

Суурин төлөөлөгч Эварист Куасси-Комлан нь Того Улсын иргэн бөгөөд цэвэр ус, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудлаар мэргэшсэн, манай улсад томилогдохын өмнө Тайланд Улсын Бангкок хот дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн төвийн даргаар, мөн Мьянмар, Мадагаскар зэрэг улсад ажиллаж байсан туршлагатай болно.