Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин, БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консул Ли Яньжүн болон бусад холбогдох албаны хүмүүсийн хамт 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх бэлтгэл ажлыг шалгаж, туршилтын тээвэрлэлтийг хийв.
Бэлтгэл ажил хангагдаж, туршилтын тээвэрлэлт амжилттай болсон тул талууд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн авто замын тээвэрлэлтийг эхлүүлэхээр болов.