Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохДЭД САЙД Б.МӨНХЖИН АНУ-ЫН ЦАГААН ОРДНЫ ҮАБЗ-ИЙН СОЛОНГОСЫН ХОЙГ, МОНГОЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАХИРАЛ ФАРРАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ДЭД САЙД Б.МӨНХЖИН АНУ-ЫН ЦАГААН ОРДНЫ ҮАБЗ-ИЙН СОЛОНГОСЫН ХОЙГ, МОНГОЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАХИРАЛ ФАРРАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Цагаан ордны ҮАБЗ-ийн Солонгосын хойг, Монголын асуудал эрхэлсэн захирал Адам Фаррарыг 2021 оны 12 дугаар сарын 6-нд Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав.

Уулзалт ярианы үеэр талууд Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг бэхжүүлэх цаашдын зорилт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, цар тахлын дараах хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх, томоохон төслүүдэд хөрөнгө оруулалтыг татах зэрэг асуудлаар санал солилцов. Түүнчлэн 2022 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг хамтран тэмдэглэхээр болов.