Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрХэвлэлийн мэдээ“МОНГОЛ ХУВЦАСНЫ НУУЦ ТОВЧООН” БАРИМТАТ КИНОГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

“МОНГОЛ ХУВЦАСНЫ НУУЦ ТОВЧООН” БАРИМТАТ КИНОГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Үндэсний дээл хувцасны “Монгол костюмс” ХХК, “Сэмүүн” студийн хамтран бүтээсэн “Монгол хувцасны нууц товчоон” баримтат киног танилцуулах арга хэмжээ 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болов.

Энэхүү баримтат кино нь “Монгол костюмс” ХХК-ий 20 гаруй жилийн хугацаанд хэрэгжүүлж буй “Монгол хувцасны нууц товчоон” төслийн бүтээл бөгөөд эх орныхоо нийт 40 гаруй газар нутаг, гадаадын 16 орноор эрэл хайгуул хийж, түүхч археологичид, эрдэмтэн судлаач, загвар зохион бүтээгч, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж Монгол үндэсний хувцасны язгуур соёл, уламжлалыг өргөн хүрээнд судалж бүтээсэн байна.

Дээрх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Д.Булган нар оролцож уран бүтээлчдэд баяр хүргэхийн зэрэгцээ үндэсний дээл хувцсаар дамжуулан ёс заншил, түүх, соёл уламжлалаа тайлбарлан харуулсан уг бүтээлийг олон улсын хүртээл болгох чиглэлд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.