Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрХэвлэлийн мэдээ“МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ИХ ХААДЫН ЗАХИДАЛ ЗАРЛИГ, ЗООСОН ТЭМДЭГТҮҮД” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

“МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ИХ ХААДЫН ЗАХИДАЛ ЗАРЛИГ, ЗООСОН ТЭМДЭГТҮҮД” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Гадаад харилцааны яам Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, урлаг судлалын докторант, дэд профессор, уран бичээч Э.Ариунболдтой хамтран “Монголын эзэнт гүрний их хаадын захидал зарлиг, зоосон тэмдэгтүүд” сэдэвт монгол бичгийн цахим үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулав.

Уг үзэсгэлэн Их хаадын захидал, гэрэгэ, зоосон тэмдэгтүүд зэрэг Монголын бичиг соёлын дахин давтагдашгүй үнэт өв төдийгүй төрт ёсны уламжлалыг илтгэн харуулсан түүхэн баримтат 26 уран бүтээлийг 3D VR (Virtual reality) технологиор дамжуулан олон нийтийн хүртээл болгож буйгаараа онцлог юм.

Түүнчлэн “Монголын эзэнт гүрний их хаадын захидал зарлиг, зоосон тэмдэгтүүд” 3D VR үзэсгэлэнгээр дамжуулан Монгол Улсаас хилийн чанадад суугаа 40 гаруй Дипломат төлөөлөгчийн газрууд суугаа болон хавсран суугаа орондоо үндэсний хэл, бичиг, түүх, соёлоо сурталчлан таниулах өргөн боломж бүрдэж байгаа юм.