mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрХэвлэлийн мэдээДЭД САЙД Б.МӨНХЖИН ХОЛБООНЫ ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ГАЗРЫН ЗАХИРАЛ ПЕТРА ЗИГМУНДТАЙ УУЛЗАВ

ДЭД САЙД Б.МӨНХЖИН ХОЛБООНЫ ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ГАЗРЫН ЗАХИРАЛ ПЕТРА ЗИГМУНДТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2021 оны 11 дүгээр сарын 29-30-нд ХБНГУ-д ажиллав. Энэ үеэрээ Холбооны Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын захирал Петра Зигмундтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Холбооны Засгийн газар шинээр бүрдэж буйтай холбогдуулан Монгол, Германы харилцааны шинэ чиглэлийг тодорхойлох, тухайлбал эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр талын яриа хэлцээний механизмуудыг идэвхжүүлэхэд анхаарч ажиллахаа талууд нотлов.