Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЭЛЧИН САЙД Г.МӨНХБАЯР ТУРКИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД Г.МӨНХБАЯР ТУРКИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ

   Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр БНТУ-ын Гадаад хэргийн сайд М.Чавушолуд-тай 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр хоёр талын хамтын харилцаа хамтын ажиллагаа, тухайлбал Анкара хотноо 2021 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд болсон Монгол, Туркийн Эдийн засаг, худалдааны Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдааны дүнгийн талаар ярилцав. Хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал гэдгээ талууд илэрхийлэв.

Мөн хоёр талын яриа хэлцээг өргөжүүлэн эрчимжүүлэх үүднээс дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг тогтмолжуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.