Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудаас ирүүлсэн мэдээЦААЗААР АВАХ ЯЛЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН КОМИССЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЦААЗААР АВАХ ЯЛЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН КОМИССЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн Цаазаар авах ялын эсрэг олон улсын комисс (ICDP)-ын Гүйцэтгэх захирал Асунта Виво Каваллер, Бодлого хариуцсан захирал Ражив Нараян нарыг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Цаазаар авах ялын эсрэг олон улсын комиссын харилцаа, хамтын ажиллагааны явц, ойрын хугацаанд хэрэгжүүлэх буюу зохион байгуулах хамтарсан арга хэмжээний талаар санал солилцов.