Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан нөхцөл, үр дагаврын асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалемыг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүсэлтийнх дагуу хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Тусгай илтгэгч Алсалемын энэ 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 8-ны өдрүүдэд Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажлын талаар ярилцаж, сонирхсон бусад асуудлаар санал солилцож, мэдээлэл өгөв.
Манай улс хүний эрхийн салбарт НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллах бодлогын хүрээнд 2004 онд НҮБ-ын Тусгай илтгэгч нарт байнгын хүчинтэй урилга (standing invitation) илгээсэн бөгөөд Рем Алсалем нь уг урилгын дагуу Монгол Улсад айлчилж буй 10 дахь Тусгай илтгэгч юм.