mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ СУДЛАЛЫН ЦАХИМ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

МОНГОЛ СУДЛАЛЫН ЦАХИМ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнтэй хамтран “Mongolia Update II: Health and Wellbeing” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.

Уг бага хуралд Монгол, Австралиас эрдэмтэн судлаачид оролцож, уламжлалт анагаах ухаан, цар тахалтай тэмцэж буй туршлага, сорилт бэрхшээлийн талаар илтгэл тавьж, өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. Уламжлалт анагаах ухааны Оточ Манрамба их сургуулийн захирал, Монгол Улсын Хүний гавьяат эмч Хамба лам Д.Нацагдорж үндсэн илтгэгчээр оролцов. Элчин сайд Д.Даваасүрэн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас монгол судлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж буйг онцлон тэмдэглэж, Элчин сайдын яам Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнг үргэлжлүүлэн тууштай дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэн нь 2011 онд байгуулагдсан бөгөөд “Монгол судлал”, “Mongolia Update” бага хурлуудыг тогтмол зохион байгуулж ирсэн.