Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI)-ийн Ерөнхий захирал Луис Фелипе де Оливейра болон Олон улсын харилцаа хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Майкл Росселл нартай 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр уулзав. Уулзалтын үеэр цар тахлын дараа олон улсын иргэний агаарын тээврийг сэргээх зорилт, үүнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын оролцоо, монголын талаас оруулах хувь нэмэр, олон улсын болон орон нутгийн нисэх буудлын итгэмжлэлийн хөтөлбөр, агаарын тээврийн салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах зэрэг асуудлаар санал солилцов.