Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ УЛС ЮНЕСКО-ИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖЛИЙН ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ЗӨВЛӨЛ БОЛОН ЮНЕСКО-ИЙН СТАТИСТИКИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР СОНГОГДОВ

МОНГОЛ УЛС ЮНЕСКО-ИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖЛИЙН ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ЗӨВЛӨЛ БОЛОН ЮНЕСКО-ИЙН СТАТИСТИКИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР СОНГОГДОВ

Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо энэ оны 11 дүгээр сарын 9-24-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 41 дүгээр ээлжит чуулганы үеэр болсон ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр (International Programme for the Development of Communication)-ийн Засгийн газар хоорондын Зөвлөлийн 2021-2025 оны болон ЮНЕСКО-ийн Статистикийн хүрээлэнгийн удирдах Зөвлөлийн (Institute for Statistics) 2021-2025 оны гишүүний сонгуульд Монгол Улс тус тус сонгогдов.

ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр нь хөгжиж байгаа болон шилжилтийн үеийн улс орнуудад олон ургальч, чөлөөт хэвлэл мэдээллийн байгууллага бий болгох, улмаар боловсон хүчин, техникийн нөөц бололцоог нь сайжруулах зорилготой юм. Монгол Улсыг төлөөлөн 2021-2025 онд тус зөвлөлд “Глоб Интернэшнл” төвийн удирдах зөвлөлийн тэргүүн Х.Наранжаргал ажиллахаар сонгогдов. Тэрээр дээрх хөтөлбөрийн Товчооны дэд даргаар 2016-2018 онд сонгогдон ажиллаж байсан туршлагатай.

ЮНЕСКО-ийн Статистикийн хүрээлэн нь Тогтвортой хөгжлийн 4 дүгээр зорилго буюу чанартай боловсрол болон ЮНЕСКО-ийн бусад салбарын статистик мэдээллийг хариуцан үйл ажиллагаагаа явуулдаг. Удирдах зөвлөлийн үндсэн үүрэг нь хүрээлэнгийн бодлого, өргөн хүрээний чиг үүргийг тодорхойлох, байгууллагын жилийн хөтөлбөр, төсвийг батлах, үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлгээ хийх, зааварчилга өгөх чиглэлээр ажилладаг. Монгол Улсыг төлөөлөн 2021-2025 онд уг зөвлөлд Статистикийн үндэсний газрын Тооллого, өгөгдөл шинжилгээний газрын дарга, доктор Ш.Ариунболд ажиллана.