Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ УЛСААС БРАЗИЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД Ш.БАТЦЭЦЭГ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИЙГ ГАРДУУЛАВ

МОНГОЛ УЛСААС БРАЗИЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД Ш.БАТЦЭЦЭГ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИЙГ ГАРДУУЛАВ

Элчин сайд Ш.Батцэцэг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд Роберто Колин-д Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулж, үүрэгт ажилдаа албан ёсоор оров.

Талууд Монгол, Бразилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, хөдөө аж ахуй, мал аж ахуй, худалдаа, бизнес, боловсрол зэрэг салбарт хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв.