Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээ“ОРОС БА МОНГОЛ: ДИПЛОМАТ ХАРИЛЦАА, ХУДАЛДАА, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЭКСПЕДИЦИ” СЭДЭВТ ВИРТУАЛ ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЭВ

“ОРОС БА МОНГОЛ: ДИПЛОМАТ ХАРИЛЦАА, ХУДАЛДАА, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЭКСПЕДИЦИ” СЭДЭВТ ВИРТУАЛ ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЭВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Оросын Шинжлэх ухааны академийн их Петрийн нэрэмжит Антропологи, угсаатны зүйн музейн бүтээсэн “Орос ба Монгол: дипломат харилцаа, худалдаа, эрдэм шинжилгээний экспедици” сэдэвт виртуал үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр онлайн хэлбэрээр болов.

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн  ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэнг нээж Их Петрийн нэрэмжит Антропологи, угсаатны зүйн музейн захирал, Оросын Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн А.В.Головнёв, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Д.Өнөбилэгт нар үг хэлэв.

Элчин зөвлөх Д.Өнөбилэгт хоёр орны орчин цагийн дипломат харилцааны зуун жилийн түүхэн онцлох үйл явдлуудыг товч дурдахын сацуу тэдгээрийн үнэ цэнэ, ач холбогдлыг тэмдэглээд үзэсгэлэн Оросын улсын анхны, антропологи, угсаатны зүйн дэлхийн тэргүүлэх музейд нээгдэж буйд сэтгэл нэн хангалуун байгаагаа илэрхийлэв.

Үзэсгэлэн Оросын Шинжлэх ухааны академийн их Петрийн нэрэмжит Антропологи, угсаатны зүйн музейн цахим хуудасны дараахь холбоосонд байршсан ажээ.

https://www.kunstkamera.ru/exposition/cpecproekty/rossiya_i_mongoliya_diplomatiya_torgovlya_nauchnye_ekspedicii&source=gmail&ust=1636551287857000&usg=AFQjCNEOXgSweG8MJzspaOAkMc3jWFFZ7A