Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЭЛЧИН САЙД Д.ДАВААСҮРЭН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙНХЭЭ ХУВИЙГ ГАРДУУЛАВ

ЭЛЧИН САЙД Д.ДАВААСҮРЭН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙНХЭЭ ХУВИЙГ ГАРДУУЛАВ

Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Ёслолын газрын дарга Иан Макконвиллтэй 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.

Уулзалтын үеэр Элчин сайд Д.Даваасүрэн Австрали Улс нь манай улсын Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш болохыг онцлон тэмдэглэж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв. Ноён Иан Макконвилл Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авч буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Австралийн Амбан захирагчид Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.