Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЭЛЧИН САЙД Я.АРИУНБОЛД КАНАД УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХҮНСНИЙ ЯАМНЫ ТУСЛАХ ДЭД САЙДЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ КАТЛИН ДОНОХЮТЭЙ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД Я.АРИУНБОЛД КАНАД УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХҮНСНИЙ ЯАМНЫ ТУСЛАХ ДЭД САЙДЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ КАТЛИН ДОНОХЮТЭЙ УУЛЗАВ

Элчин сайд Я.Ариунболд Канад Улсын Хөдөө аж ахуй, хүнсний яамны Туслах дэд сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч хатагтай Катлин Донохютэй 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр уулзаж, Монгол, Канадын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нөөц боломж, 2010 онд байгуулагдсан Хөдөө аж ахуйн яамд хоорондын Хамтарсан хорооны гуравдугаар хурлыг зохион байгуулах талаар санал солилцов.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааны чухал бүрэлдэхүүн болох хүнс, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны энэхүү зөвлөлдөх механизм нь “Иж бүрэн түншлэлийн төлөөх Монгол, Канадын хамтын ажиллагааны Замын зураглал”-ыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй бөгөөд ирэх хоёр жилд хэрэгжүүлэх айлчлал, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг тодорхойлох ач холбогдолтойг талууд тэмдэглэв.