Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээХамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт цахимаар гарын үсэг зурав

Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт цахимаар гарын үсэг зурав

Монгол Улсын Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, Тайландын Хаант Улсын Худалдаа аж үйлдвэрийн их сургуулийн хооронд Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт 10 дугаар сарын 29-ний өдөр цахимаар гарын үсэг зурав. Тус баримт бичигт монголын талаас др.проф.М.Должин, тайландын талаас др.проф. Сатапон Амонсавадватана нар гарын үсэг зурж, Тайландын Хаант Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-наас гэрчээр байлцав.

Тус баримт бичгийг байгуулснаар баклавр болох ахисан түвшний хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа хийх, багш, оюутан солилцооны хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг ач холбогдолтой болно.

Энэ он гарснаас хойш тус ЭСЯ-ны санаачилгаар хоёр улсын хооронд гурван Их сургуулийг холбоод байна.