Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЭЛЧИН САЙД Д.ДАВАА ОХУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ОРЛОГЧ САЙДТАЙ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД Д.ДАВАА ОХУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ОРЛОГЧ САЙДТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд хурандаа генерал А.В.Фоминтой тус улсын Батлан хамгаалах яаманд уулзалт хийв.

Уулзлалтаар Элчин сайд Д.Даваа сүүлийн хоёр жилийн хугацаанд нягт хамтран ажилласан явдалд талархал илэрхийлж, хоёр орны цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд хурандаа генерал А.В.Фоминыг Монгол Улсын “Алтан гадас” одонгоор, тус яамны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны Ерөнхий газрын дарга дэслэгч генерал А.А.Кшимовскийг “Найрамдал” медалиар, тус Ерөнхий газрын цэрэг-техникийн буцалтгүй тусламж хариуцсан бүлгийн ахлах 1-р зэргийн ахмад А.А.Мойсеенког “Найрамдал” медалиар тус тус шагнасныг гардуулан өгч, баяр хүргэлээ.

Орлогч сайд хурандаа генерал А.В.Фомин сүүлийн жилүүдэд Монгол, Оросын цэрэг, цэрэг техникийн хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, үүнд үнэтэй хувь нэмэр оруулсан Элчин сайд Д.Даваад талархал илэрхийлэв.