Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр БНБелУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга И.П.Сергеенкотой уулзав.
БНБелУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга И.П.Сергеенко Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.
Талууд Монгол Беларусийн хамтын ажиллагааны боломжийн цар хүрээ өргөн болохыг дурдан хоёр орны хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд цаашид хамтран ажиллахаа илэрхийлэв.
Элчин сайд Б.Баярсайхан энэ үеэр хоёр орны найрсаг харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.