Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЭЛЧИН САЙД Г.МӨНХБАЯР ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

ЭЛЧИН САЙД Г.МӨНХБАЯР ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Элчин сайд Г.Мөнхбаяр 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Турк Улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын дараа Элчин сайд Э.Мөнхбаяр Ерөнхийлөгч Р.Т.Эрдоанд бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлахын сацуу хоёр улсын харилцааг бэхжүүлэх, тэр дундаа худалдаа,  эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахаа нотлов. Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд бэлэн буйгаа онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр Элчин сайд Г.Мөнхбаярт ажлын өндөр амжилт хүсэж, ажиллах хугацаанд нь бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.